УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан “алтны асуудлыг шалгах ажлын хэсэг” шинээр байгуулагдлаа

0
62505-1000-600.2

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс бүрдсэн “алтны асуудлыг шалгах ажлын хэсэг” шинээр байгуулагдлаа.

Уг ажлын хэсэг нь сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа алтны олборлолт, ашиглалт, лиценз олголт, хууль бус тээвэрлэлтийн асуудлуудтай холбоотой нөхцөл байдлыг судлан, бодит үнэн, хариуцлагын тогтолцоог тогтоох зорилготой юм.

Ажлын хэсгийн ахлагчаар: Ц.Туваан ажиллах бол ажлын хэсэгт дараах нэр бүхий 12 гишүүн багтсан байна.

Ажлын хэсгийн гишүүд:

Б.Баярбаатар

Ш.Бямбасүрэн

Д.Ганбат

Б.Заяабал

Ч.Лодойсамбуу

М.Нарантуяа Нара

Д.Пүрэвдаваа

П.Сайнзориг

Даваа.Цогтбаатар

Б.Уянга

Г.Уянгахишиг

Д.Үүрийнтуяа

Энэ ажлын хэсэг нь “Олон овоотын орд”, “3 тонн алт алдагдсан асуудал”, түүнчлэн “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-тай холбоотой маргаан, төрийн байгууллагуудын шийдвэрийн хэрэгжилт зэрэг сэдвүүдийг онцгойлон судалж, холбогдох албан тушаалтнуудын оролцоо, зөрчил, хариуцлагын асуудлыг тодруулах аж.

Ажлын хэсэг судалгаа, дүгнэлтээ боловсруулсны дараа УИХ-д тайлагнаж, шаардлагатай тохиолдолд АТГ, Прокурорын байгууллагад шилжүүлэх зэрэг дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой.

Төсөлтэй холбоотой асуудлыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хүргэх, хууль ёсны хүрээнд шийдвэрлэх нь ажлын хэсгийн гол зорилго хэмээн тодотгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *