Олон Улсын Санхүүгийн Корпорацийн мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчдийг “Монголын төмөр зам” ТӨХК хүлээн авч уулзлаа

0
f9bbe56be0403eca6dfe1035e6e0f3de

Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчдийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хүлээн авч уулзав. 

Дээрх уулзалтын үеэр талууд Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) болон “Монголын төмөр зам” ТӨХК хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар ярилцав.

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг санхүүгийн байгууллага юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *