“Эйр Чайна” компанийн “С909” агаарын хөлөг Монголд анхны нислэгээ хийлээ

0
c917f69d-968b-4dc8-812f-8942f2d02a3b

БНХАУ-ын “Эйр Чайна” компанийн “С909” маркийн онгоцны олон улсын нислэгийн нээлтийн ёслол өнөөдөр /2025.07.01/ Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо.


“ХЯТАД УЛСЫН 100 ХУВЬ БИЕ ДААН ЗОХИОН БҮТЭЭСЭН АНХНЫ ТИЙРЭЛТЭТ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ”

Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуан:

-Хятад улсын бие даан зохион бүтээсэн “С909” агаарын хөлөг БНХАУ-ын төрийн далбаагаа намируулан олон улсын чиглэлд хөөрөх анхны нислэгт биечлэн оролцож байгаадаа тун баяртай байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс, энэхүү нислэгийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласан Хятад, Монголын бүх найз нөхдөдөө гүн талархал илэрхийлье.

“С909” агаарын хөлөг онгоц бол Хятад улсын 100 хувь бие даан зохион бүтээсэн анхны тийрэлтэт зорчигч тээврийн онгоц бөгөөд байгаль, цаг уурын нөхцөл байдалд дасан зохицох өндөр чадамжтай. Одоогийн байдлаар дотоод, гадаадын арваад хэрэглэгч байгууллага 200 гаруй онгоцыг хүлээн авч, 200 орчим хотуудаар нийт 600 гаруй удаагийн нислэг үйлдээд буй нь дэлхийн агаарын тээврийн зах зээлд шинэ эрч хүчийг оруулаад байна. Өнөөдрийн анхны нислэгээр “С909″ агаарын хөлөгт шинээр дахин нэг нислэгийн чиглэл нэмэгдэх буюу энэ нь мөн анхны олон улсын нислэгийн чиглэл болох бөгөөд хоёр орны жуулчдад нислэгийн шинэ мэдрэмжийг хүргэж, “Go Mongoliа” болон “China Travel” уриалгууд харилцан хөөрөхөд түлхэц болох юм.

” С909″ агаарын хөлөг бүтээгдсэн түүх бол Хятадын агаарын тээврийн үйлдвэрлэл хурдацтай хөгжиж буйн тод жишээ бөгөөд Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацдаа анхаарал хандуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүн юм. Өнөөгийн Хятад улсыг харахад, өндөр хурдны галт тэрэг өндөр уулс, гол горхийг гаталж, цахилгаан автомашин мянга мянган айл өрхөд хүрч, хиймэл оюун ухаан бүхий л салбарын аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж, ногоон эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг маш олон салбарын технологийн түвшин олон улсад тэргүүлж байна.

DSC06371

DSC06359

DSC06350

DSC06333

DSC06328

DSC06323

DSC06317

DSC06305

DSC06302

DSC06296

Энэ оны хавар, Хятад улс ХКН-ийн Төв хорооны хөрш орнуудын харилцааны хурал зохион байгуулж, Ши Жиньпин дарга хөрш орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн. Хятадын тал Монголын талтай хөгжлийн стратегиа уялдуулах ажлыг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн инновацийн туршлага хуваалцан, Хятад, Монголын “Бүс ба зам” өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.

Дэлхий нийтийн агаарын тээврийн салбарын сэргэлт өсөн нэмэгдэж буй энэхүү чухал цаг үед, хоёр орны агаарын тээврийн байгууллагууд хооронд илүү нягт, гүнзгий хамтын ажиллагааг бий болгоно гэдэгт би итгэж байна. Мөн Хятад улсын үндэсний үйлдвэрлэлийн агаарын хөлгүүд Хятад, Монгол хоёр орны олон чиглэлд нислэг үйлдэж, зорчигчдод аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй, тав тухтай нислэгийн үйлчилгээг мэдрүүлж, дэлхийн агаарын тээврийн салбарын хөгжил, цэцэглэлтэд улам бүр хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.

“С909 МАРКИЙН 35 ОНГОЦТОЙ БӨГӨӨД 110 МЯНГА ГАРУЙ ЦАГИЙН АЮУЛГҮЙ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, 4 САЯ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭСЭН”

“Эйр Чайна” компанийн Төв Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий захирал Шюэ Жүнь:

-Үзэсгэлэнт сайхан Улаанбаатар хотод та бүхэнтэй уулзаж, Хөх хот-Улаанбаатар чиглэлд Хятад улсад үйлдвэрлэсэн С909 маркийн онгоцны анхны олон улсын нислэгийг эхлүүлсэндээ маш их баяртай байна. Энэ С909 маркийн онгоц албан ёсоор олон улсын худалдааны түвшинд орж ирснийг илтгэн харуулж байна. Одоогийн байдлаар манай компани С909 маркийн 35 онгоцтой бөгөөд 110 мянга гаруй цагийн аюулгүй нислэг үйлдэж, дөрвөн сая гаруй зорчигч тээвэрлэжээ. Энэхүү завшааныг ашиглан хүрэлцэн ирсэн бүх зочид, мөн манай компанийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн бүх салбарын анд нөхөддөө болон хэвлэл мэдээллийн хамт олондоо “Эйр Чайна” компанийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.

Сүүлийн жилүүдэд “Эйр Чайна” компани “Бүс зам”санаачлагын хүрээнд агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх явдалд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд “Бүс зам”-ын агаарын сүлжээг харилцан нэвтрүүлэх ажлыг тууштай урагшлуулж байна. “Бүс зам” санаачлагын хүрээнд 29 улсын 68 нислэгийн чиглэлийг нээсэн. “Хөх хот-Улаанбаатар” чиглэлийг 2019 онд нээсэн нь “Эйр Чайна” компани нь энэхүү санаачлагыг сурталчлахад дорвитой хувь нэмэр үзүүлсэн төдийгүй хоёр улсын ард түмэн харилцан зорчиход таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

DSC06281

DSC06280

DSC06279

DSC06411

DSC06388

DSC06387

DSC06384

DSC06380

DSC06377

DSC06376

Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. Анх 1950 оны долдугаар сард Хятад улс анх Улаанбаатарын нислэгийн чиглэлийг нээсэн бөгөөд агаарын тээврийг нэвтрүүлсэн анхны орнуудын нэг болсон юм. 1958 онд Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар агаарын тээврийн хоёр талт гэрээг албан ёсоор байгуулсан. Мөн 1991 онд “Эйр Чайна” компани Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа байгуулж, мөн оны наймдугаар сарын 6-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийг амжилттай сэргээсэн. Ийнхүү Хятад, Монгол хоёр орны иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны түүх эхлэсэн бөгөөд хоёр улсыг холбосон агаарын гүүрийг нээснээс хойш өнөөдрийг хүртэл 75 жилийн гайхамшигт замыг туулсан байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол Улсын харилцаа тогтвортойгоор хөгжиж, олон салбарт харилцан ашигтай ажиллаж байна. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Эйр Чайна” болон “МИАТ” компани аяллын дугаар хамтран эзэмших гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж, хоёр улсын төрийн далбааг авч явдаг хоёр компани нь хамтын ажиллагаанд шинэ хуудсыг эхлүүлсэн билээ. Энэ жил “Бүс зам” санаачлагын 12 жилийн ой тохиож байна. Бид С909 маркийн онгоцоор нислэг үйлдэн, нислэгийн давтамжийг өдөр бүр болгосноор хоёр орны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд чиглэсэн “Эйр Чайна” компанийн шинэ санаачлага юм. Бид “Бүс зам” санаачлагыг хөгжүүлэх үйлийн шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичиж, Хятад улсад үйлдвэрлэсэн агаарын хөлгөөр Хятад, Монголын найрамдлыг илтгэсэн шинэ нэрийн хуудас болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно.

Эх сурвалж:Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *