Т.Сүхболд: Наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн рүү металл илрүүлэгчээр иргэдийн ачааг шалгаж оруулна

0
108b29d3f7a03b5271cb4718207f7b47

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: 

“Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 4500 албан хаагч аюулгүй байдал, хамгаалалтад ажиллана. Энэ жил олон нийтийг хамарсан үйл ажиллагааны аюулгүй байдлыг нэмэгдүүлж, металл илрүүлэгч төхөөрөмж ашиглан зарим төрлийн овор хэмжээтэй тээш, цүнх зэрэг эд зүйлсийг шалгаж, талбайд нэвтрүүлнэ. 

Хүй 7 худагт мөн ижил төрлийн шалгалт явагдах бөгөөд морьдын уралдаан үзэх, хөдөө орон нутаг руу хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *