Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо

0
шүүх

 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан, дэд хурандаа М.Төгс, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтан, ахлах дэслэгч З.Солонгоо нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2025-07-01/-ний өдөр боллоо.

Эргэн сануулахад, ХХЕГ-ын дээрх хоёр албан тушаалтан Б.Цэвэгмэд гэх хүнд давуу байдал бий болгож, хуурамч бичиг баримт үндэслэж хилийн лавлагаа гаргаж өгсөн хэрэгт холбогдсон. Анх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар уг хэрэг ил болсон байдаг.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар Прокуророос яллаж, хэрэг дэнслэгдэв.

  • Шүүхээс З.Солонгоо, М.Төгс, Б.Цэвэгмэд нарт тус бүр нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *