Тэтгэврийн зээлийг ахмадуудад 2-хон хоног 100 хувиар олгоно

тэтгэвэр

Арилжааны банкууд ахмад настнуудад тэтгэврийн зээлийг ямар нэгэн хязгаарлалтгүй, хуучин журмаар олгож эхэлсэн. Гэвч зарим арилжааны банкууд баяр наадмын өмнөх хоёр хоногт буюу 2025 оны долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зээлийг 100 хувиар, 24 сараар олгоно гэж мэдэгджээ. Харин баяр наадмын дараа тэтгэврийн зээлийг хэрхэн олгох нь тодорхойгүй байна гэдгийг ахмад настнууд хэлж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцалж, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээсэн.

Тодруулбал, тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзэж Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэсэн. Тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэхээр шийдвэрлэсэн байсан. Тэгвэл өнөөдөр /2025.07.07/ Мөнгөний бодлогын хороо хуралдаж банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээсэн талаар албаныхан мэдээлсэн юм.

About Author