Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочлов

9hmamx_516161113_1145041977655832_8985158847391005055_n_x974

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочиллоо.

Хүндэт зочдыг Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан гэвш лхаарамба Д.Жавзандорж угтан авч, манай улсын соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Төр түмний шүтээн Мэгжид Жанрайсэг бурханд хүндэтгэл үзүүлж, Батцагаан, Нар Очирдарийн дуганаар зочилсон байна.

Монголын Бурханы шашинтны төвийн зүгээс шашин, соёлын цогц урлаг, догшин бурхадыг дүрсэлсэн шашны баярын зан үйл болох цам бүжиг харайн Эрхэм дээдсүүдэд хүндэтгэл үзүүлжээ. 

About Author