ОБЕГ: Машин шатсан шалтгааныг шалгаж байна

83b358bf-e773-4021-8f5d-4f9f78b3c26e

Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Хүй долоон худагт өнөөдөр /2025.07.11/ “Соната 6” маркийн автомашин шатаж, галыг шуурхай унтраасан байна. Онцгой байдлын газарт “Хүй долоон худагт суудлын авто машин шатаж байна” гэх дуудлага өнөөдөр 14.12 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу СХД-ийн гал унтаах 26 аврах анги очиж богино хугацаа галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон байна. “Соната 6” маркийн автомашин зорчигчгүй байсан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Автомашин шатсан шалтгааныг цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж байна.

About Author