Дүнжингаравын гудамж Гантиг Вилла хотхоны арын авто замыг хааж засварлана

зам засвар

Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд дулааны шугамын “1А магистраль, ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400 мм-ийн голчтой шугам татах зураг төсөв”, барилга угсралтын ажилтай холбоотой зурагт заасан хэсгийн замыг хаана. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 11-р хороо Дүнжингаравын гудамж Гантиг Вилла хотхоны арын авто замыг 2025 оны 07-р сарын 15-ны оройн 22:00 цагаас 2025 оны 07-р сарын 16-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хаана. 

Тиймээс иргэд та бүхэн бусад авто замыг сонгон зорчино уу.

About Author