Голд живж байсан согтуу иргэний амийг аварчээ

0f4db691fc83dd2b897319a853411d78

ХУД-ийн Цагдаагийн || хэлтэст дадлага хийж байсан 3 сонсогч голд живж байсан согтуу иргэний амийг аварчээ.

Тодруулбал Сонсголонгийн гүүрнээс яармагийн гүүр хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хэв журам сахиулан голын эрэг дагуу амарч байгаа иргэдэд гол усны аюулаас сэрэмжтэй байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах талаар яриа таниулга хийж явжээ. 

Тус цагдаагийн алба хаагчидтай дадлага хийж явсан сонсогч М.Дагвадорж, Г.Өсөхбаяр, Ц.Ганбаяр нар ХУД-ийн 8 дугаар хороо дэнжийн хойд талд хадан хясаан харалдаа голд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй хүн живж байсныг татан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

About Author