Д.Түвшинжаргал: Уурхайд үүсээд байгаа бүх асуудлыг Ц.Сандаг-Очир гардан зохион байгуулж байна

8a2798c6822b7a9c50e6c5e2f0772297

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд “Багануур” ХК-ийн ТУЗ ээлжит бусаар хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг халах шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийг хууль бус, улс төрийн зорилготой шийдвэр гэж Д.Түвшинжаргал болон ажилтнууд нь үзэж байгаа аж. Энэ талаар Д.Түвшинжаргал өөрийн цахим хуудаснаа ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

“Уурхайчид аа

Багануурчууд бидний итгэж сонгосон. Алтан уурхайгаас минь эхнэрээрээ дамжуулж дараа нь өөрөө цусалж дампууруулж, уурхайчин нөхдийн заримыг нь ял авхуулсан Цэндийн Сандаг-Очирын гардан зохион байгуулалтаар, бидний итгэж найдаж ирсэн Эрдэнэс Монгол нэгдлийн захирал ноён С.Наранцогт амин хувийнхаа эрх ашгийн үүднээс Багануурын уурхайчин хамт олныг золиосонд гаргаж өөрийгөө авч үлдэх алхам хийлээ. 

Хувь хүн Д.Түвшинжаргалын асуудал байвал хүлээн авна. Гэтэл Багануур ХК-ны буруу гэжээ. Надад одоо хүртэл ямар ч ЭМГЛ, ТУЗ аас ажлаас чөлөөлсөн талаар огт мэдээлэл ирүүлээгүй болно.

Чоно борооноор гэж нэг бол шөнө эсвэл ээлжийн амралтаа урьдчилж мэдэгдсэн атал гэнэт ирэх учир юу вэ. Хүлээгээд ирэхгүй байж нэг бол шөнө эсвэл байхгүйд, эс бол хулгайгаар орно.

Уурхайчид аа. Бид улс төрийн золис болсоор байх уу, очиж очиж Цэндийн Сандаг-Очироор дахин тоглуулах уу?

Цэндийн Сандаг-Очирын баасыг одоо хүртэл цэвэрлэж дуусаагүй байна. Уурхайчин залуусаа уурхайдаа дүүрэгтээ эзэн болцгооё. Миний бие олон хоног, хэдэн сарын өмнө төлөвлөсөн томилолтоо ээлжийн амралт болгон ажиллаж байна” гэжээ.

Эх сурвалж:Zuv.mn

About Author