АТГ-т энэ сарын 7-18-нд нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилон бүртгэгджээ

АТГ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн талаараа мэдээллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлсан байна.

Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 95 дуудлага хүлээн авчээ.

About Author