ХААН Банк сүүлийн 15 жилд эрүүл мэндийн салбарт хоёр томоохон аяныг хэрэгжүүлж, нийт ₮2.5 тэрбумын хөрөнгө оруулжээ

wbuo0x_Eruul_Mendiig_Demjigch_cover_1x1_x974

ХААН Банк сүүлийн 15 жил эрүүл мэндийн салбарт хоёр томоохон аяныг хэрэгжүүлж, нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ-тэй хамтран өнгөрсөн сард Орхон аймагт хэрэгжүүлсэн бол 2025.07.27-2025.07.30-нд Булган аймгийн төв, 2025.07.30-2025.08.02-нд Сэлэнгийн Зүүнхараад тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах юм. Иймд та бүхнийг аянд идэвхтэй оролцож, үзлэг, оношилгоонд хамрагдан, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрүүл амьдралд хөтлөхийг ХААН Банк уриалж байна.

About Author