Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорилоо

Шөнийн цэнгээний газрын үүдэнд бусдыг хэрцгийгээр зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэх Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих эсэх хурал боллоо.
Хэргийг эргэн сануулбал: долоодугаар сарын 18-19 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын ойролцоо бусдын биед хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг буруутгаад байгаа юм.
Прокуророос тэднийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд гаргасан ч өчигдөр \2025.7.22\ нд хэлэлцэн Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарт хилийн хориг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсанд цахим орчинд иргэд эгдүүцлээ илэрхийлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр \2025.7.23\ нд прокуророос эсэргүүцэл бичсэнээр шүүх хурал 16:00 цагт болж Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарт тус бүр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.