ЦУОШГ: Түймрийн бүс нутагт халуун, хуурай, утаатай байдаг нь борооны үүлийг сарниулах гол үндэс болж байдаг

c1g6qznl

Сэлэнгэ аймгийн түймрийн гурван голомтод Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зөвхөн цаг агаарын процесс үүссэн тохиолдолд явуулах боломжтой учир дуртай үедээ хур тунадас үүсгэх боломжгүй гэв. Иймд үүсэх нөхцөлийг хүлээж бэлэн байдалтай ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн түймрийн бүс нутгаар 0.5-6мм тунадас оржээ. Өнөө шөнө бороо орох нөхцөл үүсэж байгаа учир энэ боломжийг ашиглана гэв.

Түймрийн бүс нутагт халуун, хуурай, утаатай байгаа нь үүлийг сарниулах гол үндэс болж байдгаас үүдэж борооны үүл орж ирсэн ч сарниж алга болох нөхцөлийг үүсгэж байдаг аж.

About Author