Б.Баатар, А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Өчигдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн орлогыг хууль ёсных хэмээн үзсэн байдаг.
Тэгвэл “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Баатар болон А.Амундра нарт холбогдох асуудалд Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
О.Тэмүүлэн нь “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарын компанийн орлогоос мөнгө авсан нь үнэн. Энэ нь хууль ёсных гэдгийг тогтоосон бол “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлого, зарлага, гүйлгээ нь хууль ёсных эсэх шалгалтын мөрдөн байцаалтын ажиллагаа одоо үргэлжилж байгаа юм. Б.Баатар, А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна