Дүүжин замын тээвэр нь түгжрэлийг 15 хувиар бууруулна

3ac2c243-15b3-422b-9412-265b182f80a5-810x500

Засгийн газрын хуралдаанаас 2025-2028 онд 24 мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний нэгээр “Дүүжин замын тээвэр” төслийн эхний шугамын барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна.

Дурдвал, дүүжин замын тээвэр хоёр бүсэд хийгдэх бөгөөд Яармагаас Өнөр хороолол чиглэлд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл хийгдэх аж. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хоёр дүүргийн хамгийн том хоёр өргөн чөлөөг холбоно. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Яармагаас Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байхаар төлөвлөжээ.

Дүүжин замын тээвэрт нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 6.45-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцан, Яармаг, Нисэхийн түгжрэлийг 15 хувиар бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

About Author