Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна

688333db76868b67547b2e4e

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд дэмжих зорилготой. 

Тус төвийн 2368.8 метр квадрат бүхий 200 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн давхар шинэ барилга нь “Сургалт хүмүүжлийн цогцолбор төв” нэртэйгээр БЗД-ийн 20 дугаар хороо, Майхантын аманд баригдаж буй бөгөөд есдүгээр сард ашиглалтад орох юм. 

Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Л.Хосбаяр “Нийгмийн хамгааллын тусгай төвийн шинэ барилгын гэрээ 2021 оны арванхоёрдугаар сард хийгдэж шав тавьсан хэдий ч 2023 оны аравдугаар сар хүртэл зогсонги байдалд орсон байсан.

Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хүмүүсийн орон гэрийн асуудлыг шийдэх, нийгэмшүүлэхэд тус барилга нэн шаардлагатай байсан учраас тухайн үед төсөв, санхүүг шийдэж 2024 оны долоодугаар сард ашиглалтад оруулах дахин гэрээ хийсэн боловч тус барилга одоогоор ашиглалтад ороогүй байна. Тиймд төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн хоцрогдолтой байгаа энэхүү төслийн явцыг хянахаар ажиллаж байна” гэлээ.

About Author