Бригадын генерал Б.Билэгт: Миний энэхүү цахим хаяг руу удаа дараа хууль бусаар нэвтэрч, миний өмнөөс бичсэн үйлдэл удаа дараа гарч байна
Бригадын генерал Б.Билэгт цахим хуудастаа дараах мэдээлэл оруулжээ. Тэрбээр “Миний энэхүү цахим хаягруу удаа дараа хууль бусаар нэвтэрч, миний өмнөөс бичиж бусад сайтууд түүнийг үнэн мэдээлэл мэтээр ард иргэдэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаа энэ үйлдэл удаа дараа гарлаа.
Иймд энэ өдрөөс хойш дахин ийм худал мэдээлэл нийтэлсэн сайтуудыг бусдын нэр төр, алдар хүндэд халдсан хэргээр нь хууль журмын дагуу зохих газраар нь шийдүүлнэ гэдгээ анхааруулж байна. Яг энэ өдрөөс миний албан ёсны энэ цахим хаяг байхгүй болох тул хуурамч хаяганд итгэхгүй байхыг хүсье” гэжээ.