Хүүхдүүдээ харааж, загнаж, зодож буй иргэнийг цагдаагаас шалгаж байна
Цахим орчинд нэгэн иргэн хүүхдүүдээ харааж, загнаж, зодож буй бичлэг тархаад байна. Уг асуудлыг Увс аймгийн газарт бүртгэлд оруулж, шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тус бичлэгт бага насны дөрвөн хүүхэд харагдах ба аав нь “Гадаа гарч сүү өргө. Миний аавыг эрүүл болгож өгөөч гэж хэлээд бүгд сүү өргөж байж орж ирнэ шүү. Бүгдийг чинь ална шүү” гэжээ.
Мөн гал дээр төмөр халааж, хүүхдүүдээ түлэхийг завдсан байна.

