Худалдагч эмэгтэйг зодсон этгээдийн хэргийг Прокурорт шилжүүлжээ
Өнгөрсөн сарын 1-нд Дундговь аймагт дэлгүүрт маргаан үүсгэж, кассан дээр ажиллаж байсан эмэгтэйг цохиж буй эрэгтэйн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн үйлдэлд нь ЭХТА-ын 10.1 дүгээр зүйл ангид зааснаар “Хүнийг алах” зүйл ангиар хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
Эргэн сануулахад тухайн эрэгтэй худалдагч эмэгтэйг “Зээл өгөхгүй, согтуу хүнд үйлчилдэггүй. Та одоо харьж амар” гэж хэлсний дараа үснээс нь зулгааж, тавиур мөргүүлж, нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсөн байдаг.