Нэр дэвшигчдээсээ 100 саяыг хураах сураг АН-ын зарим гишүүдийг бухимдуулжээ
2020 оны УИХ-ны сонгуулиар С.Эрдэнэ даргатай АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин хураасан билээ. Эл дэнчингээс тухайн намын маргаан эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ уурсаж, С.Эрдэнийн өрөөнөөс лайв хийж байсан удаатай.
Ийм өндөр хэмжээний мөнгө нэр дэвшигчдээсээ татсан ч сонгуульд амжилт гаргаагүй, унаж байв.
Сонгууль болох болоогүй, эрт байна. Гэвч эл намд 100 саяын дэнчингийн асуудал дахин сөхөгдөж эхэлжээ. Энэ хэмжээний мөнгө хураах тухай яриа АН-д гарсан байна.
Гэвч УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй гишүүд нь “Надад тийм их мөнгө байхгүй” хэмээн уурссан гэх бор шувуу нисч эхлэв.
Уг нь саяхан Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улстөрийн намын тухай хуульд сонгууль нэр дэвшигчдээсээ мөнгө татахгүй байх тухай агуулга орж ирээд байгаа билээ. Хэрэв энэ хууль батлагдчихвал хандив нэрээр мөнгө цуглуулна уу гэхээс нэр дэвшигчдээсээ дэнчин нэрээр мөнгө хураах боломжгүй болох юм.