Байгаль орчны яамыг нүүлгэж, хуучин бууринд шилжүүлэв
Байгаль орчны яамыг өнөөдөр /2025.08.08/ нүүлгэж, хуучин бууринд нь буюу Эдийн засаг хөгжлийн яамтай зэрэгцэн орших байранд шилжүүлжээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 онд тус яамыг Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаснаар 2023 онд нүүдэл суудал хийсэн юм. Яамны ажилтан, албан хаагчид нүүх сонирхолгүй асуудал үүсэж байсан ч түгжрэлийг сааруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох зорилго дор нүүлгэсэн. Гэвч яамныхан Яармагийн түгжрэлд хамаг цагаа алдаж, үгээ хэлж байв.
Байгаль орчны яамны хувьд нийслэл дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн тул зардал бага гарган хуучин бууриндаа ирлээ. Харин Дархан-Уул аймаг руу нүүсэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг хуучин бууринд нь буцааж авч ирнэ гэвэл зардал асар ихээр шаардах юм.