“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаа
“Их Хурд-10” хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ХГБХХЕГ-ын 6 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 18 албан хаагч хяналт тавин ажиллаа.
Хяналт шалгалтаар хүүхдийн хамгаалах хэрэгсэл, эрүүл мэндийн байдал, уралдааны нөхцөлийг тогтмол шалгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.



