Японд эмэгтэйг зодож, баривчлагдсан монгол эрэгтэй “согтуурсан тул санахгүй байна” гэж мэдүүлжээ
Чиба мужийн цагдаа нар Мацүдо хотын оффисын ажилтан 28 настай монгол залууг зөвшөөрөлгүй бусдын биед халдаж, биед нь гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан байдаг.
Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 11-ний өдрийн 03:40-03:50 цагийн хооронд тус мужийн цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй насны япон эмэгтэйн эсрэг ёс бус үйлдэл хийж, биеийг нь гэмтээсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, Хохирогчтой холбоотой хүн 110 руу залгасан бөгөөд сэжигтнийг хамгаалалтын камерын бичлэг болон бусад эх сурвалжийг ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, олсон байна. Харин баривчлагдаад буй монгол залуу “Би тухайн үед согтуу байсан тул санахгүй байна” гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: news.yahoo