eSchool үйл ажиллагаандаа ISO9001:2015 олон улсын чанарын стандартыг нэвтрүүллээ
eSchool Боловсролын нэгдсэн платформ нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 2025 оны 8 сарын 12-нд Business Systems Certification Australia, BSC-Австралийн олон улсын баталгаажилтын байгууллагаас албан ёсоор гэрчилгээгээ гардан авлаа.
Уг стандарт нь байгууллагад үйл ажиллагааны чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгч, харилцагч байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, стандартыг дагаж мөрдөх хяналт хэрэгжилт, тасралтгүй сайжрах боломжийг бүрдүүлдэг давуу талтай.
eSchool боловсролын нэгдсэн платформ нь LXP – Сургуулийн удирдлагын систем, LMS – Суралцахуйн удирдлагын систем, ERP, сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан системээр дамжуулан сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг цахимжуулж сургуулийн бүх ажилчдын цаг хугацааг хэмнэж илүү бүтээмжтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.
Мөн eSchool нь 𝐞𝐓𝐞𝐚𝐜𝐡𝐞𝐫, 𝐞𝐏𝐚𝐫𝐞𝐧𝐭, 𝐞𝐒𝐭𝐮𝐝𝐞𝐧𝐭 гэсэн аппликейшнуудаар дамжуулан багш, эцэг эх асран хамгаалагч, хүүхэд гурвыг холбосон гүүр болж суралцах үйл явцыг сайжруулахад томоохон түлхэц болдог. Энэхүү гурван АПП-д эцэг эх, багш, хүүхэд гуравт чухал шаардлагатай 120 гаруй модуль бий.
eSchool боловсролын салбарт технологийн шийдлээр шинэчлэл авчирч, сургууль цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулсан ба одоогоор 300 гаруй сургууль, 270,000 гаруй сурагч, 25000 гаруй 360,000 гаруй эцэг эх асран хамгаалагч еSchool-ийг ашиглаж байна.