ЗХУТ: 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байна

images (77)

Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сэрэмжлүүллээ.

Энэхүү мэдээлэл нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-өөс явуулсан албан ёсны мессэж биш болохыг мэдэгдэв.

Иймд жолооч, иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлэв

Ирсэн мессэж доторх линк дээр дарахгүй байх,

Хувийн мэдээллээ бөглөхгүй байх,

Санхүүгийн гүйлгээ хийхгүй байх,

Сэжигтэй тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

About Author