Хатгал тосгон болон Ханх суманд хог хаягдлын менежментийг сайжруулах, ландфилл байгууламжийн ажлын явцтай танилцлаа

blobid1755850602859-68a8276b6278b

БОУАӨЯ-наас ТХГН-уудийн хамгаалалтын захиргаадтай бүсчилсэн уулзалт зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд наймдугаар сарын 04-11 өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн 28 газрыг хариуцсан 12 захиргаатай, наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт хойд бүсийн 18 газрыг хариуцсан 11 хамгаалалтын захиргаатай бүсчилсэн уулзалт хийлээ.  Бүсчилсэн уулзалтын үеэр зарим хамгаалалтын захиргааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 

Мөн энэ үеэр үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхтэй уулзаж, иргэдийн оролцоо, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. 
Тодруулбал, 
– Хатгал–Жанхай–Тойлогт–Хатгал Хүзүүвчийн шил чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил,
– Хатгал тосгон болон Ханх суманд хог хаягдлын менежментийг сайжруулах, ландфилл байгууламжийн ажлын явц,
– Хатгал тосгонд “Хамгаалалтын захиргаа/Жуулчны мэдээллийн төвийн барилга”-ын барилгын ажлын явцтай танилцав.

Мөн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын албан хаагчидтай уулзалт хийлээ. 
Энэ үеэр албан хаагчдын зүгээс: 
– Тусгай хамгаалалттай газрын санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ,
– Аялал жуулчлалын улирлын ачаалал, газар ашиглалтын асуудлууд, хог хаягдлын зохистой менежмент,
– Байгаль хамгааллын судалгаа, тандалт, мониторингийн тогтолцоог сайжруулах шаардлага,
– Иргэдийн оролцоо, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар саналаа уламжилсан байна гэж БОУАӨЯ-аас мэдээллээ. 

About Author