ЗӨВЛӨМЖ: Үерийн үед хувийн ариун цэврээ сайтар сахиж, халдвараас сэргийлээрэй

6f4bcb_washinghands_x974

Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг. Иймд иргэн та бүхэн дараах зөвлөмжийг баримталж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. 

Зөвлөмж: 

  • Гарын бүх гадаргууг дор хаяж 20 секундийн турш савантай бүлээн усаар угаасны дараа цэвэр, хуурай алчуураар арчаарай. Хэрэв саван, ус хэрэглэх боломжгүй тохиолдолд спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэлт хэрэглэх
  • Үерийн үед ус бохирдсон байж болзошгүй тул шүдээ угаахдаа буцалсан ус хэрэглэх
  • Арьсны шархыг ил гаргахгүй, цэвэр байлгахад анхаарах
  • Үерийн үед хэрэглэсэн хувцсаа угаалгын бодис ашиглаж, халуун усаар угаах
  • Даавуу, алчуур зэрэгт бичил биетэн хурдан үрждэг тул ахуйн хэрэглээний бүх даавуу, алчуурыг тогтмол угааж, хуурай байлгах
  • Гэрт өмсдөг углааштайгаа гадуур гарахгүй байх
  • Хог хаягдлаа хуримтлуулахгүй байж, зориулалтын саванд хаях 
  • Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах
  • Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх
  • Хөрсний халдваргүйжүүлэлтийг  мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
  • Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд  тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах
  • Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх
  • Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв

About Author