“Хөтөлийн цемент шохой үйлдвэр хөгжилд дөнгө биш дэм болох ёстой”
Засгцйн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өчигдөр (2025.08.22) Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрийн өмчит компанид ажиллалаа.
40 гаруй жилийн түүхтэй Хөтөлийн Цемент шохой үйлдвэр орон нутаг болон улсын төсөвт нэн чухал үүрэгтэй, тэр хэрээр ачааны хүндийг үүрч ирсэн. Хөтөлийн 10 мянга гаруй хүн амын 800 шахам нь тус үйлдвэрт ажилладаг. Уг үйлдвэр 2022 онд төрд эргэн шилжин ирж, 2023 онд 11,2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлыг 2023 оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрийн ашиг огцом буурчээ. Жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ хэмжээндээ хүрч чадахгүй байна. Хөрөнгө оруулалт, үр ашгийн хэмжээ буурч, үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт ч багассан байна. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бодит үр дүн гаргаж ажиллах хугацаатай албан даалгаврыг үйлдвэрийн удирдлагын багт өглөө.