Баатарсайханы Амарсайханд оргон зайлсан, хэрэгт санаатайгаар саад учруулсан үйлдэл нэмэгдэнэ

MDhRdCzSNQHIQciqeWxD

УИХ, бизнесийн нөлөө бүхий хүмүүс тодруулбал УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, Таван богд группийн эзэн Баатарсайханы Амарсайхан, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нарын дөрвөн залуу  “Cante” шөнийн цэнгээний газрын гадна С-ийг бүлэглэн зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сарын 18-19-нд шилжих шөнө гарсан. Хохирогч маш ноцтой гэмтэл авсан бөгөөд гадаадад эмчлүүлэхээр яваад байгаа.

Харин хэрэгтнүүдийн хувьд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг долдугаар сарын 23-нд шүүхийн шийдвэрээр баривчилсан. Харин Баатарсайханы хүү Амарсайхан хилээр гарсан учраас баривчилж чадаагүй. Б.Амарсайхан долдугаар сарын 27-нд Монголд ирж, мэдүүлэг өгнө гэж мэдээлж байсан ч өнөөдөр хүртэл ирсэн талаарх мэдээлэл байхгүй байгаа юм. 

Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгож, интерполоор эрэн сурвалжлуулахаар болсон. Гэвч давхар иргэншилтэй учраас гадаадад амьдрахад саадгүй гэж хэлэх хүмүүс ч байна. 

Ингэснээр Баатарсайханы Амарсайханд Эрүүгийн хуулийн 11 буюу бусдыг бүлэглэж зодохоос гадна оргон зайлсан, хэрэгт санаатайгаар саад учруулсан үйлдлүүд нэмэгдэх нь тодорхой болоод байна. Нэг ёсондоо гэмт хэрэг нь улам хүндэрнэ гэсэн үг. Хэрэг гарсны дараа гадаад руу оргон зайлсан явдал нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа.

Энэ нь түүний эцэг Ц.Баатарсайханы нөлөө гэдэг нь тодорхой. Нэгэнт бусдын биед ноцтой гэмтэл учруулсан үйлдэл нь баримт нотолгоотойгоо ил болсон, хохирогч маш ноцтойгоор гэмтсэн хэрэгт ийнхүү зугтааж, зугтаалгаж байгаа явдал Таван богд группийн эзэн Ц.Баатарсайханыг давхар ёс зүйгүй болохыг харуулж байна. Б.Амарсайхан 2024 оны гуравдугаар сард Говь компанийг удирдаж эхэлсэн байдаг.

Харин Цэрэнпунцагийн Санжаачойпэлийн хувьд долдугаар сарын 23-нд 30 хоногоор баривчлагдсан бөгөөд 16 хоногийн дараа суллагдсан. Гэвч прокурорын эсэргүүцлээр дахин баривчилж, өнгөрсөн долоо хоногт хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал болсон. Улмаар шүүхээс энэ сарын 28-нд батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан юм. Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих хугацаа дахин 30 хоногоор сунгаад байгаа юм.

Эх сурвалж: Tsahiur.mn

About Author