Хүүхдийнхээ цэцэрлэгийн бэлтгэлийг хангахад юуг анхаарах вэ?

334164-27082025-1756296991-902200130-470133101_890010203114788_3571121503138335264_n_(1)

2025-2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Сургуулийн өмнөх боловсрол хүүхдэд хамгийн чухал үе байдаг. Эцэг эхчүүд та бүхэн цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөртэй танилцаж байсан уу? Таны хүүхэд цэцэрлэгтээ юу сурч мэдэж авдаг бол? Энэхүү нийтлэлээр сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн тухай болон түүнд нийцүүлж эцэг эхчүүд юуг бэлдэж өгөх ёстой мэдээллийг хүргэх болно. Бага насны хүүхдийн суралцахуйн чиглэлүүд янз бүр ч дараах суралцахуйн чиглэлүүд түгээмэл байдаг байна.

1. Суралцахад дэмжлэг үзүүлэх, хичээлийн хэрэгслийг хөтөлбөртэй уялдуулан бэлтгэж өгөх:

  • Эрүүл мэндийн боловсрол – Энэ нь хүүхдийн бие бялдрын хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үүнд эрүүл амьдрах дадал хэвшил (ариун цэвэр сахих, эрүүл хооллох, өлчир чийрэг болох,) сэтгэл зүйгээ сайн сайхан байлгах, гэмтэл бэртлээс болгоомжлох, өвчлөлтөөс сэргийлэх мэдлэг, чадвар, дадал зуршил багтана.
  • Хэл яриа – Хэл ярианы хөгжил нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бусадтай мэдээлэл солилцож, өөрийгөө болон бусдыг ойлгоход хамгийн чухал хүчин зүйл юм. Үүнд суралцахад дараах байдлаар буюу яриа, дуу, шүлэг, үлгэр, өгүүллэг зэргээр дамжуулан үгийг зөв дуудах, өөрийн ойлголт, санаа бодол сэтгэгдлээ илэрхийлэн ярих, утгыг ярих зэргийг суралцдаг байна.
  • Байгаль, нийгмийн орчин- Байгаль, нийгмийн орчны суралцахуйн чиглэл нь хүүхдийн төрөлхийн сониуч байдлыг өдөөх хадгалах, тэдэнд орчноо сонирхон, өөрийн биеэр мэдрэх, хүсэл сонирхлоороо судлах, турших, өөртөө шинэ зүйлийг нээх, юмс үзэгдэл, ойр орчныхоо үйл явдлын учрыг олох боломж олгодог байна.
  • Математикийн энгийн төсөөлөл- хүүхдэд өдөр тутмын амьдралд тоог ашиглах, цаг хугацаа, орон зайны туршлага хуримтлуулах, тоглох байдлаар хөгжилтэйгөөр тоглон математик сэтгэлгээнд суралцах боломж олгодог.
  • Нийгэмшихүйн чадамж- Хүүхэд нээлттэй, хүлээцтэй байх, бусдыг хүндэтгэх, өр нимгэн байх зэрэг үнэт зүйлийн суурь, харилцааны хэм хэмжээ, мэдрэмжээ ялгах, ойлгох, янз бүрээр илэрхийлэх, зохицуулах болон бусадтай харилцахдаа өөрийгөө бусдын оронд тавих зэрэг чадварыг эзэмшдэг байна.
  • Хөдөлгөөн, эрүүл мэнд- Хөдөлгөөн нь хүүхэд эрүүл чийрэг өсөн бойжих, өөрийгөө илэрхийлж, бусадтай харилцах, бие даах, орчноо таньж мэдэх зэрэг хүүхдийн бүх талын хөгжлийн суурь нь болдог. Мөн хөдөлгөөн гүйцэтгэж байхдаа хүүхдийн яс, булчингийн бэхжилт сайжирч цаашид хөдөлгөөнөө хянах зохицуулах чадварт суралцдаг. Тиймээс эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ хөдөлгөөнд саад болохгүй MNS7046:2024 техникийн шаардлага стандартыг хангасан хувцас хэрэглэлийг бэлдэж өгөх шаардлагатай.
  • Дүрслэх урлаг, хөгжим- Дүрслэх урлаг нь (зурах, барих, наах, урлан/зохион бүтээх) нь хүүхдэд хорвоо ертөнцтэй илүү нарийн танилцах, хүрээлэн буй орчныхоо юмс, үзэгдэл, үйл явдлын талаар олж мэдсэн зүйлээ боловсруулж, өөрийнхөө санаагаар бүтээлчээр илэрхийлэх боломж олгодог. Хөгжим нь хүүхдийн сонсголын нарийн чадвар, оюун ухаан, зүрх сэтгэлд нөлөөлж, хүүхдийн оюуны чадамж, сэтгэлийн тэнцвэрт байдлыг дэмждэг тул үүнд шаардлагатай хичээлийн жилийн хэрэгслийг эцэг эхчүүд бэлтгэн хүлээлгэн өгөөрэй.

2. Ариун цэврийн хэрэгслийг сонгохдоо хүүхдэд ээлтэй стандартад нийцүүлэх: Таны хүүхэд бүтэн өдрийн турш цэцэрлэг дээрээ суралцан өнгөрөөх хугацаанд хүүхдийн хичээлийн хэрэглэл болон, ариун цэврийн хэрэгслүүдийг хэрэглэдэг тул эцэг эхчүүд маань ариун цэврийн хэрэгслээ бэлтгэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Гарын шингэн саван бол хүүхдэд зориулсан, хүүхдийн биед харшил өгөхгүй, 250мл савлагаатай байх,
  • Шүдний сойз нь тухайн хүүхдийн насанд нь тохирсон үс зөөлөн байх,
  • Ариун цэврийн цаас мөн хүүхдэд харшил өгөхгүй, зөөлөн, хуурай байхаас гадна MNS4273:1995 чанарын баталгаатай байх.
  • Амын цаас нь боодол тус бүр 250 ширхгээр хайрцаглаж, савлагдсан байх. MNS5261:2003 чанарын баталгааг хангасан байх.
  • Нойтон салфетик нь хөвөн даавуун материалтай, ариутгасан цэвэр ус, чийгшүүлэгч бодистой, 60-80 ширхэгтэй байх.
  • Эдийн саван /хатуу/ нь хүүхдийн зориулалтай, харшил өгөхгүй байхаар заасан байдаг.

Хүүхэд өдрийн турш суралцан, найз нөхөдтэйгээ тоглон өдрийг өнгөрүүлэхэд хүүхдийн гар байнга бохирдож байдаг тул эцэг эхчүүд маань гар угаах дадлыг хүүхдэдээ суулгаж өгсөн байх нь чухал. Хүүхдэд зориулсан гарын савангийн нэн тэргүүний шаардлага бол бактерийг устгах түвшин өндөр байх.

Үүний дараагаар савангийн орц найрлага нь хүүхдийн биед харшил төрүүлэхээргүй зөөлөн бүтэцтэй байх явдал юм. Хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс тав дахин нимгэн, эмзэг мэдрэмтгий байдаг тул арьсыг цочроож хуурайшуулах ёсгүй. Учир нь арьс чийгээр дутагдаж хуурайшсанаар хүүхэд элдэв төрлийн экзем, харшилтай болох эрсдэлтэй. Эдгээр шаардлага нь хүүхдийн гарын шингэн саванд тавигдах олон улсын стандарт гэж хэлж болно.

Тухайлбал хүүхдийн Санитас хүүхдийн гарын саван нь эдгээр шаардлагыг хангадаг юм. Санитас хүүхдийн гарын шингэн саван нь гарт наалдсан өвчин үүсгэгч элдэв төрлийн нян бактерийг 99 хувь устгадаг бөгөөд химийн гаралтай антибиотик агуулаагүй гэдгээрээ бусад бактерийн эсрэг савангаас давуу талтай.

3. Хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх: Хэрэв танай хүүхэд энэ намар анх удаа цэцэрлэгт явах, эсвэл өөр цэцэрлэг рүү шилжсэн бол хүүхдүүдэд маань цэцэрлэгт явах эхний өдрүүд амаргүй байх болно. Хүүхэд өдрийн ихэнх цагийг огт өөр орчинд танихгүй хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхөд хүүхэд айж улмаар уйлах, цэцэрлэгтээ явахгүй төвөгшөөж, өглөө босохгүй зэрэг хүндрэлүүд эцэг эхчүүдэд тулгардаг.

Иймээс та эртнээс хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэж, цэцэрлэгийн талаар ярьж өгөх юм уу бага багаар дасгаж танилцуулах хэрэгтэй. Цэцэрлэгт хэн, юу хийдэг, хүүхдүүд хэрхэн тоглож нааддаг гэх мэтээр зураг, ном, кино үзүүлж ярилцах, үеийн найз нөхөдтэй нь хамт гадаа талбай дээр тоглуулах нь хүүхдэд илүү сонирхолтой санагдана.

Эцэг эхчүүддээ сургуулийн өмнөх боловсролд 2025-2026 оны хичээлийн жилд шинэчилсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлууд шат дараатайгаар зохион байгуулагдаж буй талаар Нийслэлийн Боловсролын Ерөнхий газар мэдээлсэн. Шинэчилсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбоотой цэцэрлэгийн хүүхдийн бэлдэх шаардлагатай жагсаалтыг хүргэж байна:

About Author