Ховд аймгийн Жаргалант суманд үер болж, 80 гаруй айл усанд автжээ

3a8e023296395559822cb74ce03e66ab

Ховд аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу наймдугаар сарын 26-нд 16:55 цагаас усархаг бороо, мөндөр орж, 40 минут үргэлжилжээ. Үүний улмаас 84 айл, өрхийн 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерт автсан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, 314 тн усыг соруулж, 5 км газар далан сэргээж, 3 автомашиныг татан гаргасан байна.

Мөн аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Өвдөг” гэдэг газар усархаг аадар бороо, орсны улмаас 6 айлын гэр, үерийн усанд автсан байсныг аюулгүй болгосон байна.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

About Author