Баянхошууны тойрогт 5 машиныг мөргөсөн ноцтой осол гарсны улмаас 1 хүний амь хохирч 8 хүн гэмтжээ

цагдаа

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 27-ны 00:05 цагийн үед Баянхошууны тойргийн ойролцоо “Олон машин мөргөлдөж, хүн машинд даруулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүнийг шалгахад, “Хьюндай маркийн автомашины жолооч нь 5 автомашин мөргөсний улмаас “Тоёота приус” маркийн автомашины жолоочийн амь хохирч, нийт 8 хүн гэмтсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд:

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

About Author