Д.Тогтохсүрэн: Ж.Мөнхбат хувийн шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нүүрсний хэргээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн. Тэгвэл тэрбээр өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн тухай мэдээллийг бид хүргэсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Ж.Мөнхбат хувийн шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн” гэлээ.
Тэрбээр хоёр шалтгаанаар парламентын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурджээ.
1 Өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон
2 Нэр холбогдоод байгаа нүүрсний хулгайн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж, энгийн иргэний хувиар шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.