Ч.Лодойсамбуу: Энэ төсөвт ямар ч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, дээрэмдсэн мөнгөө цемент блок болгосон яг хэвээрээ

лодой

Өнгөрсөн даваа гарагт Монгол Улсын Засгийн газар ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл өргөн баригдсан төсөвтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 

Тэрбээр, “Энэ төсөвт ямар ч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, тэгж дээрэмдсэн мөнгөө тарааж үрсэн, цемент блок болгосон яг хэвээрээ. Зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг дэмжих, ажлын байр нэмэх, өрхийн амьжиргааг тэтгэх ямар ч бодлого байхгүй. Тэр гараа халаасандаа хийх чинь үггүй өгүүлбэр. Хүндлэх шалтгаан алга!” гэжээ.

About Author