Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

68b9090776868b67547b3417

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөнө.

Тус хэсгийн замыг 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана. Өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд шөнийн цагаар бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author