Гэрлэх ёслолын ордны гадна талбай болон дотор засварыг үе шаттайгаар хийж байна

541412996_1241957234398918_2907746835564820183_n

Гэрлэх ёслолын ордны урд талбайг хашаалсан зураг цахим орчинд нийтлэгдсэн. Иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байсан тус асуудлаар дараах тодруулгыг авлаа.

Гэрлэх ёслолын ордны захирал Ү.Оюунзул:

-Гэрлэх ёслолын ордны түүхт 50 жилийн ой тохиож ирэх жил тохионо. Түүхт ойгоо угтан “Гэрлэх ёслолын ордон”-ы гадна талбай болон дотор засварыг үе шаттайгаар хийж байна. 2025 оны 8 сарын 29-ны өдрөөс гадна талбайн тохижилтын ажил албан ёсоор эхэлсэн байгаа.  Засварын ажлаас үл хамаарч  гэрлэх ёслолын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэв. 

About Author