Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?

541256177_704502642604341_9041642857442737801_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан
захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийж байна. Түүний Монголын талаар
хэлсэн эшлэлүүдийг хуваалцья.

ЭШЛЭЛ 1

Монгол Улсад айлчлах нэн хүндтэй завшаан тохиосонд баяртай байна. Халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд  баярлалаа. Монголын найрсаг ард түмний зочломтгой сэтгэлд гүн талархал илэрхийлье.

ЭШЛЭЛ 2

Монголын гуравдагч хөрш болох Австралийн Холбооны Улсаас хийж байгаа миний айлчлал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн ижил зүйлстэй манай хоёр ардчилсан орны олон жилийн турш бэхэжсэн харилцааны илэрхийлэл юм.

ЭШЛЭЛ 3

Бид манай улсад амьдарч байгаа монгол иргэдээр их бахархдаг.

ЭШЛЭЛ 4

Дэлхийд алдартай Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгааг мэдэх хүсэлтэй байгаа.

ЭШЛЭЛ 5

Монголын соёл, өв уламжлал, ард иргэд, үзэсгэлэнт сайхан байгальтай танилцах завшаан тохиож байгаад баяртай байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавина гэдэгт итгэж байна.

About Author