Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг “Анар Од” компанийн үйл ажиллагаатай танилцав

544919022_1322780546071332_6142818392793422777_n_aNFwSFs

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг “Анар Од” компанийн үйл ажиллагаатай танилцав.

“Анар Од” ХХК хоёр жилийн өмнө тариалалтаа эхлүүлжээ. Жилд 15-25 мянган тонн ногоон дарш (саалийн үнээний фермд зориулсан) болон малын тэжээл үйлдвэрлэдэг.

Хураан авсан ургацаа талбай дээрээ шууд баяжуулж, шуудайлан малчид, фермерүүдэд нийлүүлж байна. Ургацын талбай дээрээ баяжуулж, савласнаар хэрэглэгчдэд тээврийн зардалгүй, үнэ хямд тэжээл очих боломж бүрджээ.

Өнөөдрийн байдлаар 1 тн тэжээлийг 1 сая төгрөг, 1 тн ногоон даршийг 550 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Тус компани өнөөдрийн байдлаар 550 га талбайд тариалалт эрхэлж байна. Цаашид талбайгаа тэлж 3000 га-д хүргэж, эрдэнэ шишээс гадна цагаан будаа, шар буурцаг, вандуй, царгас тариалах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.

Тариалан эрхлэхэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг бодлогын дэмжлэгээс гадна худгийн зөвшөөрөл олгохоос авахуулаад жижиг гэлтгүй шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргаж өгөх нь чухал байгааг компанийнхан хэллээ.

Зургийн цомог

545027029 1322780506071336 1343217353528020102 N
544590417 1322780586071328 8264082832834384429 N
544591349 1322780439404676 361828820790172145 N
544919022 1322780546071332 6142818392793422777 N
546027303 1322780599404660 225552515541953907 N
544490377 1322780482738005 7743052305272785476 N
544923279 1322780536071333 3393183959704840835 N

About Author