ТӨСӨВ: Төрийн гурван өндөрлөг ирэх онд хэдэн төгрөгийн төсөв зарцуулах вэ?
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг есдүгээр
сарын 1-нд өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг төсвийн төсөлд Төрийн гурван өндөрлөг хэдэн төгрөгийн
төсөв захиран зарцуулахаар тусгасныг онцлон хүргэж байна.
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсөв: 33 тэрбум 626 сая төгрөг
Үүний 33.1 тэрбум нь урсгал зардлын төсөв бол үлдсэн 500 сая нь хөрөнгийн зардал байхаар тусгасан
байх аж. Энэ төсөв Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах төсөв юм.
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан-

• УИХ-ын даргын төсөв 158 тэрбум 919 сая төгрөг
Үүний 155 тэрбум нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ.
Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар

Ерөнхий сайдын төсөв: 370 тэрбум төгрөг
Ирэх онд Ерөнхий сайд эдгээр гурван эрхмээс хамгийн өндөр төгрөгийг зарцуулахаар байна.
Үүний 330 тэрбум нь урсгал зардалд зарцуулагдах юм.
Эх сурвалж:24tsag.mn