Л.ЭНХ-АМГАЛАН: Шинжлэх ухаан, инноваци, технологийн сэргэлтийн бодлогыг боловсруулж, танилцуулахаар боллоо

0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

                                 “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан Эдийн засаг, хөгжлийн сайд, ахим хөгжил, харилцаа холбооны сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар багтсан Ажлын хэсэг хэсэг гарсан. Уг Ажлын хэсэг шинжлэх ухаан, инноваци, технологийн сэргэлтийн бодлогыг боловсруулж, танилцуулахаар боллоо. Монгол Улсын эдийн засгийн хөгжил тогтвортой байж чадахгүй байгаа нь манай орон экспортын бүтээгдэхүүнээсээ олох ёстой орлогоо бүрэн авч чадахгүй байгаад буй. Манай орны нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэсэн ч уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохдоо мэдлэг, инноваци шингээгээгүй түүхий эд экспортолдог. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацид зарцуулж байгаа хөрөнгө маш бага. Тиймээс өөрийн эрдэс баялгийг бүрэн боловсруулж, экспортолсноор олох ёстой орлогоо бүтэн олж чадна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *