Балбад манай улсын зургаан иргэн байгаагаас хоёр нь хүүхэд

545720713_1091090513187627_5048581470907395523_n

Балба улсын иргэд улстөрчдийн авлига болон цахим сүлжээний хоригийг эсэргүүцэн жагсаж, үймээн самуун дэгдээд байна.

Тус улсад одоогоор монголын зургаан иргэн байгаа гэх мэдээлэл байна. Тэдний хоёр нь шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр хүүхэд аж.

Дели дэх Элчин сайдын яам тухайн иргэдтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд тэд зочид буудалдаа аюулгүй, хоол хүнсний хангамж тасраагүй. Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байгаа гэх мэдээлэл өглөө.

About Author