Монголд анх удаа: Нано Интернэйшнл SAP цогц системийг нэвтрүүллээ

uploads_images_LMP_2025_9_95d1f257-970c-4d1b-b23b-4b70adef92f8

Нано Интернэйшнл компани технологи, мэдлэг, инновацад суурилсан хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байна. Үүний нэг жишээ нь Fortune 500 компанийн ихэнх нь ашигладаг байгууллагын бүх процессыг нэгтгэн автоматжуулах дэлхийн шилдэг ERP систем SAP-н SuccessFactors (HCM) болон Sales Cloud (CRM) модулиудыг Монголд анх удаа бүрэн цогцоор нь нэвтрүүлж буй явдал юм. Тус төсөлд ₮3 тэрбум гаруй хөрөнгө оруулсан байна.

Энэхүү систем нь ажилтны хөгжил, харилцагч төвтэй үйлчилгээг дэмжихээс гадна бизнесийн процессын 30%-ийг автоматжуулж, дата анализын чанарыг сайжруулах боломжтой. Цаашид AI автоматжуулалтыг нэвтрүүлснээр байгууллагын менежмент, шийдвэр гаргалтыг илүү оновчтой, ухаалаг болгох зорилготой юм.

ГэснээсНано Интернэйшнл компани нь аль хэдийн дээрх SAP-н санхүүгийн систем болон агуулахын менежментийн иж бүрэн системүүдийг амжилттай нэвтрүүлж, үр дүнд нь компанийн үйл ажиллагаа, ажлын бүтээмжээ 20–30%-иар нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний түвшнээ шинэ шатанд гаргасан туршлагатай. Хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд датад суурилсан шийдвэр гаргалтыг дэмжиж, AI автоматжуулалтыг үйл ажиллагаандаа нэгтгэх нь өрсөлдөгчдөөсөө түрүүлж алхах бас нэгэн шалгуур болж дээ. 

Компанийн тухай товчхон

2007 онд байгуулагдсан Нано Интернэйшнл компани нь олон улсын шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд түгээхээс гадна үл хөдлөх хөрөнгө, логистик, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг диверсификласан групп компани юм. Тэд Unilever (UL), Beiersdorf (BEI.DE), L’Oréal (OR.PA), Lindt, Perfetti Van Melle, PepsiCo (PEP), Mars (6419.T) зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд логистикийн салбарт төвлөрсөн түгээлтийн бааз, хүйтэн агуулах зэрэг дэд бүтцийг хөгжүүлжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Австралийн Гриффитийн их сургуультай хамтран судалгааны төсөл хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Нано Интернэйшнл

About Author