Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах www.D-GOV.mn цахим системийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
www.D-GOV.mn систем бол иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн Газрын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар юм.

20 мянгаас дээш иргэний санал – төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ.

50 мянгаас дээш санал – бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

100 мянгаас дээш санал – хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшний асуудлыг хэлэлцэнэ.
ИРГЭД ЗАСАГЛАХ ИНДЭР www.D-GOV.mn
Монгол Улсын Засгийн газар