Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй

67d867e282858bdd4df42919be6585d5original

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан
боллоо. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох
эшлэлийг хүргэж байна.

ЭШЛЭЛ 1Би 80 хүнийг хоморголж энд оруулж ирсэн гэдэг зүйл анхнаасаа буруу байсан. Энийг хийсэн улаан хувьсгалч залуучууд хожим бас тодрох байх, тэд нар бас хариуцлага хүлээх байх. Хоморголж оруулна гэдэг бол хоморголж хэлмэгдүүлэх ийм эхлэлийг тавьдаг энэ хэрэг. Нотлох баримтуудыг ярьсны үр дүнд 40 гаруй хүн цагаадсан. 

ЭШЛЭЛ 2Улаан хувьсгалч хэсэг залуучуудын санаачилгаар хийгдсэн ажил гэж би хэлье. Ер нь бол энэ бол улс төрийн хэрэг. Одоо Хөгжлийн банкныхан буугаад өгчихсөн явж л байна шүү дээ. Энэ олон хүнийг зүгээр энд суулгаж байгаа чинь л хэлмэгдүүлэлт биз дээ.

ЭШЛЭЛ 3Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Манай шүүгчид энийг болбол нотолж өгсөн баярлалаа. Гэхдээ намайг хэрэг хийсэн гэж мөрдөгч прокурорууд баахан цаас үзэж байгаад баахан юм ярьж, шүүх рүү шидсэн. Хүн алдана аа, наана цаана болно. Харин та нарын ордоггүй салбар руу орчихоор толгой чинь эргэлгүй яах вэ? Дахиад энд буцаж орж ирчхээд хэлмэгдчихгүй байх гэж бодож байна.

ЭШЛЭЛ 4Миний охин 12 дугаар анги сая төгссөн. Би гадаад явахгүй ээ, хуулийн ангид оръё гэж байна шүү дээ. Гэр бүлд ингэж нөлөөлж байна. Хулгайч нартай чинь аав аа би тэмцэнэ ээ гэсэн.

ЭШЛЭЛ 5Тухайн үед УИХ дээр нэг Ардын намын 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болж сандарч байхдаа хэн нэгнийг татаж оруулах шаардлага гарсан. Тэгээд тэрэнд Н.Алтанхуяг өртсөн, би хэлмэгдсэн.

ЭШЛЭЛ 6Өнөөдөр би дахиж ирчхээд 2 дахь үгээ хэлж байгаа учраас эд мөрийн баримттай нь эзэнтэй чинь ярьж байна. Та нар Сайханбилэгээ авчирвал болчихно ямар ч асуудал байхгүй. Н.Алтанхуягт асуудал байхгүй шүү дээ.

ЭШЛЭЛ 7Намайг энэ рүү чирч оруулсан, протоколыг худлаа үйлдсэн тэр н.Оюунболдод хариуцлага тооцох ёстой, шударга ёс тогтооно шүү. Монголд хууль гэж байдаг юм бол шударга ёс тогтоох ёстой. 

ЭШЛЭЛ 8ЗГ-ын тогтоолоор санхүүжүүлэхийг зөвшөөрсөн ч гэсэн Хөгжлийн банкны тухай хууль мөн зээлийн бодлого бусад дүрэм журамдаа нийцсэн бол төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь ч тэр ЗГ-ын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс нь ч энэ шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тодорхой ярьсан.

ЭШЛЭЛ 9Хүнийг айлгаж байгаад дарамталж байгаад хэн нэгэн буруутгах хүнийхээ нэрийг хэлүүлсэн. Хавтаст хэрэг дотор Н.Алтанхуягийн дарга С Ерөнхий сайд намайг загнаад, би тэр нэг банкны хүнийг загнаад явж байдаг тийм зүйл байхгүй. Би тэр банкны захирлыг чинь ч тавьдаггүй. Хариуцсан сайд нь оруулж ирээд л засгаасаа тавьдаг л юм.

ЭШЛЭЛ 10Хэн, яаж ч доромжилж гутаасан нүдэнд чинь харагдаж, гарт чинь баригдах машины чинь дугуйн доор дуугарч байгаа зам бий. Цахилгаан станцууд байгаа. Тухайлбал, Амгалан цахилгаан станц байгаа, яривал дуусашгүй ЖДҮ-үүд байгаа. Монгол ардын зүйр цэцэн үг бий, үнэхээр шунал ихэдвэл шулам болдог юм байна лээ шүү .

ЭШЛЭЛ 11Энэ сайхан эх оронд бид нар яагаад ингэж амьдраад байгаа юм бэ? Энд бид нарын үр хүүхдүүд үлдэнэ биз дээ. Жаахан шударга нийгмийг үлдчихмээр байна шүү дээ. Би тэрний төлөө л үгээ хэлдэг, тэмцдэг. Би тэрний төлөө намайг хэлмэгдүүлсэн ч би бууж өгдөггүй. Энэ өмнөх удирдлагууд намайг бол алсан, тэгэхдээ би үхээгүй.

ЭШЛЭЛ 12Монгол Улс маань улс шиг хөгжөөд монголчууд бид нар бүгдээрээ нэг хүн шиг амьдрах юм сан л гэж боддог. Би тэр хүсэл мөрөөдлөөсөө ухраагүй байгаа. Би хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Би бас жаахан юм хийчихмээр байна энд бас хувь нэмрээ оруулчихмаар байна. Надад бас эрч хүч байна. Эрч хүчээ би хааяа ууланд явж шалгадаг юм байна лээ шүү. Тийм учраас шударга ёсны төлөө бүгдээрээ тэмцье. Үүний төлөө би өөрөө зүтгэнэ.

About Author