Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ

амарбаясгалан11

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт нээлт хийх гэж байна. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын товыг гаргажээ. Тодруулбал, чуулган нээлтээ хийсний дараа 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл тус тус хуралдах бол 14.00 цагаас чуулганы хуралдаан эхлэх юм.

Чуулганы хуралдаанаар:

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Харин мягмар гарагийн 10.00 цагаас:

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

About Author