“МИАТ“ ТӨХК-ийн тасалбар түгээврийн “Энканто” салбар “Naran mall”-ийн салбарын байр руу нүүжээ

миат

“МИАТ” ТӨХК-ийн тасалбар түгээврийн “Энканто” салбар нүүж, Наран салбартай нэгдэж байна гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ. Ингэснээр хэрэглэгч үйлчлүүлэгчид нэг дороос цогц үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

Тодруулбал, зорчигч үйлчлүүлэгч нар “Naran mall” төвийн баруун жигүүрт байрлах “МИАТ” ТӨХК-ийн билетийн кассаар үйлчлүүлэх аж.

Даваа-Баасан гарагт 09.00-19.00 цаг хүртэл ажиллана.

About Author