“RISE” хөгжлийн хөтөлбөр Дорнод аймгийн залууст зориулж хэрэгжиж эхэллээ

334701-12092025-1757671617-1855755937-3

ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оноос хойш жил бүр оюутан залуучуудад зориулан хэрэгжүүлдэг RISE оюутны хөгжлийн хөтөлбөр энэ жил  хүрээгээ тэлэн үндэсний хөтөлбөр болж өргөжин Дорнод аймгаас эхлэх гэж байна.

Энэхүү хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ есдүгээр сарын 17-ны өдөр болох бөгөөд хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус 2025-2026 оны хичээлийн жилийн турш хувь хүний хөгжил, карьер төлөвлөлт, гадаад хэл зэрэг чиглэлээр мэдлэг олгох цогц үйл ажиллагаа зохион байгуулах юм. Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ жилийн онцлог, боломжууд
2025-2026 оны хөтөлбөрийг ХААН Банк Сан ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж байгаа ба хөтөлбөр оюутан залуусын шинэ санаачилга, бүтээлч байдлыг хөгжүүлэх, зорилгоо ухамсарлаж, түүнийхээ төлөө чанартай алхам хийх чиглэлд нь түлхэц өгч буй юм.

Хөтөлбөрийн туршид:

  • Карьер, санхүү, гадаад хэл зэрэг мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр авах,
  • Сонирхолтой чалленж, уралдаанд оролцох,
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвар зэрэг зөөлөн ур чадваруудаа сайжруулах,
  • Зочин илтгэгчдийн бодит туршлагаас суралцах,
  • Орон нутаг дахь ижил сонирхол, зорилготой залуусаар хүрээллээ тэлэх,
  • Орон нутаг болоод Монгол Улс, олон улсын боломжуудыг олж авах боломжтой. 

Ташрамд дуулгахад хөтөлбөрт хамрагдаж идэвх оролцоо, бүтээлч санаачилга, ахиц дэвшил зэргээрээ тэргүүлсэн оюутнуудыг олон төрлийн урамшуулал, боломжууд хүлээж байна. 




Ирээдүйн амжилтынхаа эхний алхмыг RISE-тай хамт хийе!

RISE хөтөлбөр нь нэг удаагийн арга хэмжээ биш харин залуус өөрийгөө таньж, туршлага хуримтлуулах боломж олгодог хөтөлбөр юм. Шинэ найзууд, шинэ мэдлэг, шинэ боломжууд бүгд нэг дор төвлөрч, таныг сорьж, хөгжүүлж, дэмжинэ гэсэн үг.

Өмнөх жилүүдэд мянга мянган оюутан залуус уг хөтөлбөрөөс өөртөө итгэх итгэл, амьдралдаа хэрэгтэй ур чадвар, үнэнч нөхөрлөлөө олж авсан. Энэ жил та ч бас тэдний нэг болох боломжтой. 
Тиймээс, Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд бүртгүүлэн оролцож RISE-д нэгдэж, ирээдүйд тань хамгийн хэрэгтэй “эхний алхам”-ыг хамтдаа хийцгээе!

Хэзээ: Есдүгээр сарын 17-нд 16:00- 20:00 цагт
Хаана: Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
Хамрах хүрээ: МУИС-ийн Зүүн бүсийн Их сургууль, Политехник коллежийн 18-24 насны оюутан залуус


Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

About Author