Шүүх Ц.Чулуунзагдыг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 1 сар цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор шүүхээс албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
АТГ-аас энэ сарын 10-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон байдаг.